Түүх, соёлын дурсгалт газрын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Д.Сүхбаатарын төрсөн газарт босгосон дурсгалын гэрэлт хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжны замын хойд талд, Дарь-эхийн сүмийн зүүн урд талд, тохижуулсан талбайн баруун урд хэсэгт |
Солбицол: | N47 54 18.4, E106 59 59.4 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1993 |
Зохиогч: | Ц.Ванчиг |
Хийсэн арга, техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Суурийн хэмжээ: Урт: 28,4 м, , Өндөр: 0,6 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Төр, цэргийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчдын нэг Д.Сүхбаатарын мэндэлсний 100 жилийн ойд зориулан 1993 онд Ц.Ванчигийн зураг төслөөр түүний төрсөн газарт энэхүү дурсгалын гэрэлт хөшөөг босгосон. Тус боржин чулуун хөшөөн дээр “Дамдины Сүхбаатарын төрсөн газар шороо 1893” гэсэн үгийг монгол бичгээр товойлгон сийлжээ.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус гэрэлт хөшөөг нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017