Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Д.Сүхбаатарын хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Удирдлагын академийн хашаанд, хичээлийн төв байрны хойд талын талбайд |
Солбицол: | N47 53 47.2, E106 54 54.4 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1947 |
Зохиогч: | Барималч С.Чоймбол |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,8 м, Өргөн: 0,7 м, Өндөр: 2,55 м |
Материал: | Бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Энэхүү хөшөө нь Д.Сүхбаатарт зориулан босгосон хоёр дахь хөшөө бөгөөд 1947 онд барималч С.Чоймболын эх загвараар бүтээжээ. Хөшөөг удирдлагын академийн төв байрны урд хэсэгт байсныг хожим шилжүүлэн одоо байгаа газарт шилжүүлэн байрлуулжээ. Д.Сүхбаатарын хүндэтгэлийн хөшөөг баруун гараараа зааж, зүүн гартаа ном барин “эрдэмд шамдахтун” хэмээн уриалж байгаагаар дүрсэлжээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017