Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Т.Дамдины хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Уул уурхайн аврах ангийн хашаанд |
Солбицол: | N47 46 01.9, E107 15 19.0 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1947 |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 0,8 м, Өргөн: 0,8 м, Өндөр: 2,95 м |
Материал: | Бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Уурхайчин Т.Дамдины хөшөө бол Улаанбаатар хот дахь орчин үеийн анхны хөшөөнүүдийн нэг юм. Тус хөшөөг 1947 онд бүтээсэн бөгөөд хөшөөн дээр: “Төмөрийн Дамдин” гэж монгол бичгээр бичжээ.
Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг 2008 онд нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар Налайх дүүргийн хамгаалалтад авсан.