Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Тариаланч залуу |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IХа байрны үүдэнд |
Солбицол: | N47 55 07.4, E106 55 58.8 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1961 |
Зураг төсөл зохиогч: | Л.Дашдэлэг |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 0,6 м, Өргөн: 0,6 м, Өндөр:2,02 м |
Материал: | Бетон |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Дэлхийн II дайны дараа Монголын Улс ардын аж ахуйн тулгуур нь мал, газар тариалан болохыг тунхаглан Батлан хамгаалах яамны хуучин байранд Мал, тариалангийн яамыг оруулан үүдэнд нь байсан хоёр эрэлхэг цэргийн хөшөөг малчныг төлөөлсөн саальчин, газар тариаланг төлөөлсөн тариачин залуугийн баримлаар сольсон гэдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны барилгын үүдэнд буй энэ баримлыг 1961 онд Л.Дашдэлэгийн эх загвараар хийжээ.
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017