Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | В.Ульяновын хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруугийн гудамжны хойд талд, Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд |
Солбицол: | N47 55 35.4, E106 54 58.3 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1987 |
Зураг төсөл зохиогч: | Ч.Дашзэвэг |
Тоо ширхэг ба бүрдэл хэсэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,6 м, Өргөн: 1,57 м, Өндөр: 4,1 м |
Материал: | Бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийнурлан бүтээх төвийн өмнөх талбайд буй энэ хөшөөг 1987 онд Ч.Дашзэвэг бүтээжээ. В.И.Ленин (1870-1924)-ийг бага байхад Володя гэдэг байсан бөгөөд залуу үеийнхэнд үлгэр жишээ болгохын тулд Монголын пионерийн ордны үүдэнд түүний баримлыг босгосон ажээ.
Тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ.
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017