Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Уурхайчдын алдар хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Налайх дүүргийн соёлын ордны урд, төв талбайд |
Солбицол: | N47 46 21.6, E107 15 11.3 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1992 |
Зохиогч: | Л.Болд |
Хийц загвар: | Зэс хөөмөл |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,9 м, Өргөн: 1,1 м, Өндөр: 4,7 м |
Материал: | Зэс |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Энэхүү зэс хөшөөг уурхайчдын алдрыг мөнхлөх зорилгоор 1992 онд Л.Болдын эх загвараар бүтээж, Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд байрлуулсан.
Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Налайх дүүргийн хамгаалалтад авсан.
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017