Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Учрал баримал |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамжны урд, Хуульчдын талбайн дунд |
Солбицол: | N47 55 18.3, E106 54 54.4 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1991 |
Зохиогч: | Барималч Б.Хийморь |
Хийсэн арга, техник: | Зэс хөөмөл |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 5,74 м, Өргөн: 2,82 м, Өндөр: 2,3 м |
Материал: | Зэс |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Хот чимэглэлийн энэхүү баримлыг 1991 онд барималч Б.Хийморийн эх загвараар бүтээж, Болзооны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм. Тус цэцэрлэгт хүрээлэнг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 134 дүгээр тогтоолоор “Хуульчдын талбай” гэж нэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус зэс хөөмөл баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Очбаяр Г., Цацралт С., Чингэлтэй хайрханы өвөрт, гэрэл зургаар өгүүлсэн түүх, УБ., 2015
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017