Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ю.Цэдэнбалын хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогийн гудамжны баруун талд, “The English school of Mongolia” (хуучин Эрэл сургууль) сургуулийн хашаанд |
Солбицол: | N47 55 40.1, E106 56 04.9 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 2000 |
Зураг төсөл зохиогч: | Барималч Л.Ганхуяг |
Хийц загвар: | Реалист |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,47 м, Өргөн: 1 м, Өндөр: 2,4 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Хувийн өмчид |
Энэхүү хөшөөг 2000 онд барималч Л.Ганхуяг, архитектор Я.Шархүү нар хүрлээр цутгаж бүтээсэн бөгөөд тус хөшөө нь Ю.Цэдэнбалын залуу үеийн төрхийг харуулсан.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад авсан.
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017