Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ю.Цэдэнбалын хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний уулзварын баруун урд тал, Улсын драмын эрдмийн театрын өмнөх Ю.Цэдэнбалын талбайн дунд |
Солбицол: | N47 54 55.2, E106 54 54.9 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 2000 |
Зохиогч: | Ц.Амгалан |
Хийц загвар: | Реалист |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 2,1 м, Өргөн: 1,98 м, Өндөр: 4,75 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Монголын төрийг 44 жил удирдсан, Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал (1916-1991)-д зориулсан хүрэл хөшөөг 2000 онд Ц.Амгалангийн эх загвараар Улсын драмын эрдмийн театрын өмнө босгож талбайг түүний нэрэмжит болгожээ. 2006, 2013 онд орчныг засварлан тохижуулсан.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017