Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Б.Цэрэндоржийн хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Цэрэндоржийн гудамжны урд хэсэгт |
Солбицол: | N47 54 51.7, E106 54 24.3 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1999 |
Зохиогч: | Барималч Б.Хийморь |
Хийсэн арга, техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,6 м, Өргөн: 1,42 м, Өндөр: 2,62 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
“Хичээнгүй сайд” хэмээх Балингийн Цэрэндорж (1869-1928) агсны мэндэлсний 130 жилийн ойд зориулж 1999 онд Б.Хийморийн эх загвараар энэхүү боржин чулуун хөшөөг босгожээ. Б.Цэрэндорж нь 1890-1911 онд Их Хүрээн дэх Оросын консулын газрын сургуульд сургагч багш, Манж сайдын яаманд хятад хэлний орчуулагч түшмэл, 1911-1913 онд Монгол Улсын Гадаад хэргийн яамны дэс түшмэл, 1924-1928 онд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг тус тус хашиж байв.
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Болдбаатар Ч., ХХ зууны монголын улс төрийн зүтгэлтнүүд, УБ., 2004
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Гунгаажав П.,Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх,соёлын дурсгалаас, УБ., 1976
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017