Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Их Хүрээ суурьшсан газарт босгосон дурсгалын хөшөө |
---|---|
Адил утгатай нэр: | Хүн чулууны хонхор |
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд хэсэгт, Централ таурын урд, болон зүүн урд талд |
Солбицол: | N475504.2, E1065516.6 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1994 |
Зохиогч: | Д.Наранжав |
Гүйцэтгэгч: | Ц.Ваанчиг, Магсаржав, Сүхбаатар, Алтанхуяг нар |
Хийсэн арга, техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 2,1 м, Өргөн: 1,2 м, Өндөр: 3,15 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтын зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Энэхүү гэрэлт хөшөөг 1994 онд нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 355 жилийн ойгоор Их Хүрээ, одоогийн Улаанбаатар хот хүн чулууны хонхорт 1778 онд ирж суурьшсан үйл явдалд зориулж, Д.Наранжавын зураг төслөөр босгожээ. Хөшөөний суурийн урд хэсэгт "Хойчийн хүмүүс мэдтүгэй, Монголчуудын нийслэлээ товлож шаваа тавьсан газар энэ болой" хэмээн монгол бичгээр бичжээ. Мэлхий суурийн дээрх пайлуурын дээд талд нийслэлийн сүлд тэмдэг Хангардийг байрлуулж, пайлуурын дөрвөн талд эвхмэл монгол бичгээр "Өргөө - Номын хүрээ - Их Хүрээ - Нийслэл Хүрээ - Улаанбаатар" хэмээх түүхэн нэрсийг бичсэн.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх уг дурсгалыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаарСүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017