Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Х.Чойбалсангийн хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамжны уулзварын зүүн хойд талд |
Солбицол: | N47 55 20.9, E106 55 06.9 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1946 |
Зохиогч: | Барималч С.Чоймбол |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өргөн: 2,1 м, Өндөр: 6,15 м |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Х.Чойбалсангийн хөшөө бол монгол хүний бүтээсэн орчин цагийн анхны хөшөөнүүдийн нэг юм.
Улс төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин (маршал),XX зууны Монголын удирдагчдын нэг Х.Чойбалсан(1895-1952)-ы хөшөөг босгох тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны тогтоол 1946 оны хоёрдугаар сард гарч, 1946 онд С.Чоймболын загвараар бүтээжээ. Х.Чойбалсанг амьд байхад босгосон хөшөө бөгөөд Улаанбаатар хотын хөшөөнүүдээс эзнийг нь амьд байхад босгосон цорын ганц тохиолдол гэдгээрээ онцлог. Хөшөөг 2.8 метр өндөр бетон суурийн дээр байрлуулж түүний нэрэмжит Улсын их сургуулийн төв барилгын өмнө талд байрлуулсан ба анхны шавар хөшөөг 2012 онд хүрлээр цутгаж материалыг сайжруулсан.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Болдбаатар Ч., Дуламрагчаа Ю., Нансалмаа Э., Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг, УБ., 2014
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Гунгаажав П.,Дүрзээ Ч., Улаанбаатар хотынтүүх,соёлын дурсгалаас, УБ., 1976
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017