Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | П.Н.Шастины цээж баримал |
---|---|
Хаяг байршил: | Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд хэсэг, П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн хашаанд, төв байрны урд талбайд |
Солбицол: | N47 54 49.0, E106 51 24.9 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1987 |
Зохиогч: | Л.Дашдэлэг |
Хийсэн арга, техник: | Хүрэл цутгамал |
Хийц загвар: | Реалист |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Баримлын хэмжээ: Өндөр: 1,3 м, Өргөн: 1 м |
Суурийн хэмжээ: Урт: 0,95 м, Өргөн: 0,95 м, Өндөр: 2,67 м | |
Материал: | Хүрэл |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Энэхүү хүрэл баримлыг 1985 онд Л.Дашзэвэгийн эх загвараар НАХЯ-ны эмнэлгийн үүдэнд босгож, дараа нь гуравдугаар эмнэлэг шинээр баригдахад нүүлгэн шилжүүлж суурийг өндөрлөжээ.
Монголын ард түмний дунд “Өвгөн доктор”, “Үхсэн хүнийг сэхээдэг Шастин эмч” хэмээн алдаршсан ЗХУ-ын (хуучин нэрээр) хүний гавьяат эмч П.Н.Шастин (1872-1953) нь 1923 онд Монголын Засгийн газрын урилгаар Монголд европ эмнэлгийг үүсгэн байгуулах, ард түмнийг эрүүлжүүлэх, эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор иржээ. Шастинынхан гурван үеэрээ Монголын ард түмний эрүүл энхийн төлөө бие сэтгэлээ зориулан хүчин зүтгэжээ.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017