Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | П.Е.Щетинкиний цээж баримал |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөөний урд талд, хуучин Ленин клубын байшингийн баруун талд, хашаан дотор |
Солбицол: | N47 54 59.1, E106 55 02.3 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1984 |
Зураг төсөл зохиогч: | Ц.Доржсүрэн |
Хийсэн арга, техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг ба бүрдэл хэсэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 0,81 м, Өргөн: 0,81 м, Өндөр: 4,4 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Монголчуудын дунд “Төмөрбаатар жанжин” нэрээр алдаршсан П.Е.Щетинкин (1884-1927)-ий боржин чулуун цээж баримлыг 1984 онд барималч Ц.Доржсүрэнгийн эх загвараар тухайн үеийн НАХЯ-ны өмнөх цэцэрлэгт хүрээлэн буюу одоогийн Асашёорюүгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд босгожээ. Баримлыг хожим Ленин клубын баруун талд шилжүүлэн байрлуулсан.
П.Е.Щегинкин 1921 оны хавар монголын цэрэгт туслан ажиллах тусгай отрядын даргаар ирсэи.П.Е.Щетинкин түүний удирдсан отрядын дайчид бол монгол нутагт Ардын Түр Засгийн газрын урилгаар ирсэн анхны төлөөлөгчид байсны хувьд монгол зөвлөлтийн ард түмний найрамдалт харилцааны түүхнээ хүндтэй байр суурь эзэлдэг. 1921 онд түүний удирдсан улаан армийн анги Монголын ардын журамт цэргийн хамт одоогийн Булган, Сэлэнгэ аймаг болон Эрдэнэт хот орчмын нутгаар цагаантны эсрэг байлдан гарамгай гавьяа байгуулжээ.Тэрээр хоёр дахь удаагаа буюу 1926 оны наймдугаар сард Монголын Засгийн газрын урилгаар ирж Монгол Улсын Дотоодыг хамгаалах албанд зөвлөх мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017