Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Эмээ өвөө баримал |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ж.Самбуугийн гудамжны цэцэрлэгт |
Солбицол: | N47 55 18.1, E106 54 08.9 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1984 |
Зохиогч: | Р.Энхтайван |
Хийц загвар: | Модернист |
Хийсэн арга, техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,68 м, Өргөн: 0,96 м, Өндөр: 1,55 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Соёлын өвийн БМС-д бүртгэгдсэн он |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | 2015 |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Хот чимэглэлийн зориулалттай энэхүү боржин чулуун баримлыг 1984 онд барималч Р.Энтайваны эх загвараар бүтээсэн. Зохиогч энэхүү бүтээлийнхээ тухай: “Уг бүтээлийн анхны санаа нь эмээ, өвөөгийн нүүрийн хэсэг нь хэн нэгний бодит царай төрхийг харуулаагүй цулгуй байдлаар дүрслэгдсэн. Энэ нь хүмүүс уг баримлын дэргэд очоод хэн нэгний өвөө, эмээг биш, харин өөрийнхөө эмээ, өвөөг төсөөлж, бодоосой гэсэн санааг бүтээлдээ тусгахыг хүссэн” хэмээн ярьсан юм.
Хөшөөг одоогийн Б.Цэрэндоржийн гудамж буюу Фонтанд анх байрлуулсан бөгөөд Б.Цэрэндоржийн хөшөөг тус гудамжинд босгосны V дугаар сургуулийн өмнө аваачсан. Харин сүүлд одоогийн байршилд буюу Ж.Самбуугийн гудамжинд шилжүүлэн байршуулсан.
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017