Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Энхтайвны хонх |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд тал, төв талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд |
Солбицол: | N47 55 02.2, E106 55 01.6 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1992 |
Зохиогч: | Япон Улсын “Дэлхийн энх тайвны харанга” нийгэмлэг |
Хийсэн арга, техник: | Зэс цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өргөн: 0,6 м, Өндөр: 1,1 м, Зузаан: 0,7 м |
Материал: | Зэс |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Өнгөрсөн зуны дунд үеэс дэлхийн улс орнуудын нийслэл хотууд төв талбай болон талбайн орчимдоо Энхтайвны хонх байрлуулах болжээ. 1945 онд атомын бөмбөгөнд өртөж, атомын зэвсгийн аюул хөнөөлийг амссан Японы Хирошима, Нагасаки хотын иргэд дээрх аюулд өртсөний нэг жилийн ойгоор төв талбайнхаа суурин дээр энхтайвны хонхыг бүтээж, дэлхийн нийтэд цөмийн зэвсгийн хор хөнөөлийг сануулж ил бүрийн наймдугаар сарын арванд цохиж харанга дэлдэж байхаар болжээ. Улмаар энх тайвны хонх Европ, Азийн томоохон хотуудад бий болж, болзошгүй дайны эсрэг нэгэн бэлгэ тэмдэг болж ирсэн байна.
1992 онд Монголын ард түмний Энх тайвны төлөөх үйл хэргийг үнэлж, Япон Улсын “Дэлхийн энхтайвны харанга” нийгэмлэгээс дэлхийн улс орнуудын зоосон тэмдэгтүүдийг хайлуулж бүтээсэн тус Энхтайвны хонхыг бэлэглэжээ.
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг 2008 онд нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017