Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | “Эх үрс” баримал |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын урд хашаанд |
Солбицол: | N47 55 00.4, E106 55 39.6 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1994 |
Зураг төсөл зохиогч: | Г.Баатарцогт |
Хийц загвар: | Реалист |
Хийсэн арга, техник: | Зэс хөөмөл |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,35 м, Өргөн: 1 м, Өндөр: 2,22 м |
Материал: | Зэс |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Бадамлянхуа цэцгэн дээр хүүхдээ тэврэн сууж буй эх хүнийг дүрсэлсэн хот чимэглэлийн тус баримлыг 1994 онд Г.Баатарцогтын эх загвараар, зэс хөөмлийн аргаар бүтээжээ.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017