Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Адуучин |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн зүүн талд буй 30 дугаар байр буюу одоогийн төрийн тусгай хамгаалалттай “Маршал харш”-ийн хашаанд, харшийн хойд талбайн голд, усан оргилуурын дунд |
Солбицол: | N47 54 58.5, E106 54 45.1 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1948 |
Зохиогч: | Барималч Н.Жамбаа |
Хийц загвар: | Реалист |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,64 м, Өргөн: 0,87 м, Өндөр: 2,32 м |
Материал: | Бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Х.Чойбалсангийн өвлийн ордон буюу 30 дугаар байрыг барьсны дараа хашаанд нь чимэглэлийн зориулалтаар хэд хэдэн баримал босгоны нэг нь Адуучин баримал юм. Тус баримлыг Монголын орчин үеийн анхны барималчдын нэг Н.Жамбаа 1948 онд бүтээжээ.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэхтус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.