Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | “Айраг цогцолбор”-ын баримлууд: Хургатай хүү, Тарагтай хүү, Эмээлтэй хүү, Барилдаанч баримал |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд Централ таурын урд, зүүн цэцэрлэгт |
Солбицол: | Барилдаанч: N47 55 03.2, E106 55 13.2 |
Хургатай хүү: N47 55 02.8, E106 55 11.4 | |
Тарагтай хүү: N47 55 04.0, E106 55 10.09 | |
Эмээлтэй хүү: N47 55 04.0, E106 55 13.3 | |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 2003 |
Зохиогч: | Барималч Б.Хийморь |
Хийц арга техник: | Зэс хөөмөл |
Тоо ширхэг: | 4 |
Хэмжээ: | Барилдаанч: урт-1.4 м, өргөн-1.1 м, өндөр-0.6 м |
Хургатай хүү: урт-1.5 м, өргөн-0.7 м, өндөр-1 м | |
Тарагтай хүү: өргөн-1.2 м, өндөр-0.9 м, | |
Эмээлтэй хүү: урт-0.72 м, өргөн-0.5 м, өндөр-1.43 м | |
Материал: | Зэс |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Нийслэлийн төр захиргааны байгууллагаас 2003 оныг “Хөрөнгө оруулалтын жил” болгон зарласантай холбогдуулж “Улаанбаатар” нэрээр овоглосон байгууллагуудын хөрөнгөөр нийслэлийн 364 жилийн ойд зориулж уран барималч Б.Хийморийн эх загвараар Айраг цогцолборын Тарагтай хүү, Хургатай хүү, Эмээлтэй хүү, Барилдаан гэсэн зэс хөөмөл дөрвөн баримлыг бүтээжээ.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017