Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Алдарт эх Норжмаагийн хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Эх нялхасын эрүүл мэндийн хашаанд, төв байрны урд хэсэгт |
Солбицол: | N47 55 36.6, E106 53 26.3 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1997 |
Зохиогч: | Ц.Амгалан |
Хийсэн арга техник: | Чулуун сийлбэр |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Өргөн: 1 м, Өндөр: 3,5 м, Суурийн өндөр: 2,17м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмчид |
Баянгол дүүргийн арван нэгдүгээр хороо, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн урд хэсэгт 1997 онд Ц.Амгалангийн эх загвараар Б.Норжмаагийн үр хүүхдүүд бүтээжээ. Үрээ тэврэн зогсож байгаа эхийг дүрсэлсэн энэ хөшөөг боржин чулуугаар хийжээ.
Алдарт эх Балдангийн Норжмаа одоогийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт 1924 онд төржээ. Тэрбээр таван охин, дөрвөн хүүтөрүүлж, хоёр хүү өргөн авч өсгөн хүмүүжүүлсэн аж. Шар дэлгүүрийн урд талд байсан нарийн боовны цехэд Б.Норжмаа он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавъяаны амралтанд гарчээ.
Баянгол дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Баянгол дүүргийн хамгаалалтад авсан.
Жон Ён Дун., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, УБ., 2004
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017