Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Алтай хаан угалз |
---|---|
Хаяг байршил: | Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамжны урд, Хуульчдын талбайд |
Солбицол: | N475519.1, E1065453.6 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 2006 |
Зохиогч: | Канадын барималч Рик Тэйлор |
Хийсэн арга техник: | Зэс цутгамал |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 1,59 м, Өргөн: 0,45 м, Өндөр: 1,61 м |
Материал: | Зэс, чулуу, төмөр |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмчид |
Дэлхийд нэн ховордсон амьтдын нэг болох Монгол алтайн нурууны хаан гэгддэг Угалзад зориулсан хөшөө юм. Энэ амьтан цөөрч буй асуудалд төр засаг анхаарлаа хандуулаасай гэсэн бодлоор энэ хөшөөг босгожээ.
Монгол Улсаас Канад улсад сууж Элчин сайд асан Г.Батсүхийн санаачилгаар Канадын уран барималч Рик Тэйлорын загвараар бүтээсэн “Алтайн Угалзн хөшөө”-г Канад Улсын Алберта мужид урлан бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд уг зэс хөшөөг Улаанбаатар хотод авчирсан байна.Байгалийн Түүхийн Музейн өмнө байрлах энэхүү угалзын хөшөө нь 4м өндөр, 2м өргөн, 3м урт, 800 кг жинтэй бөгөөд олон нийт, ялангуяа хүүхэд залууст улам бүр ховордсоор буй аргаль угалзыг сурталчлан таниулсан, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан чухал үзмэр болсон юм.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн хамгаалалтад авсан.
Ганхуяг О., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал, УБ., 2010
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017