Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Ахмад уурхайчдад зориулсан хөшөө |
---|---|
Хаяг байршил: | Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Налайхын баруун урд дахь толгойн орой дээр |
Солбицол: | N47 45 04.0, E107 15 22.2 |
Дурсгалын төрөл: | Хөшөө |
Түүхэн үе: | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үе (1990 оноос хойш) |
Баригдсан он: | 1992 |
Зохиогч: | С.Батдорж, С.Ганхуяг |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 0,3 м, Өргөн: 0,3 м, Өндөр:1,7 м |
Материал: | Боржин чулуу |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Нийслэлийн өмч |
Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсэний 80 жилийн ой, Налайх дүүргийг байгуулсаны дурсгалд зориулан Уурхайн анхны шав тавьсан газарт 1992 онд С.Батдорж, С.Ганхуяг нарын зураг төслөөр Ахмад уурхайчдын дурсгалын боржин чулуун хөшөөг босгожээ.
Хөшөөний нүүрэн талд монгол бичгээр "Ахмад үеийнхний минь алдар нь мөнхөрч, авьяас хөдөлмөр нь өвлөгдөх болтугай" гэсэн үгийг сийлжээ.
Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, их уурхайн урд дэнж дээрх уг хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Налайх дүүргийн хамгаалалтад авсан.
Цэрэнчулуун А., Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017