Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын товч мэдээлэл
Дурсгалын нэр: | Барилдаан баримал |
---|---|
Хаяг байршил: | Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн зүүн талд буй 30 дугаар байр буюу одоогийн төрийн тусгай үйлчилгээний “Маршал харш”-ийн хашаанд, зүүн хойд талд |
Солбицол: | N47 54 59.1, E106 54 45.8 |
Дурсгалын төрөл: | Баримал |
Түүхэн үе: | БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын үе (1924-1990) |
Баригдсан он: | 1946-1947 |
Зохиогч: | Барималч Н.Жамбаа, А.Даваацэрэн |
Тоо ширхэг: | 1 |
Хэмжээ: | Урт: 2,35 м, Өргөн: 1,2 м, Өндөр: 2,5 м |
Материал: | Бетон |
Хамгаалалтийн зэрэглэл: | Дүүргийн хамгаалалтад |
Хамгаалалтад авсан он, шийдвэр: | Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамж |
Өмчлөлийн хэлбэр: | Төрийн өмч |
Х.Чойбалсангийн өвлийн ордон буюу 30 дугаар байрыг барьсны дараа хашаанд нь чимэглэлийн зориулалтаар хэд хэдэн баримал босгоны нэг нь Барилдаан баримал юм. Тус баримлыг Монголын орчин үеийн анхны барималчдын нэг Н.Жамбаа, А.Даваацэрэн нар 1946-1947 онд бүтээжээ.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тус баримлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.
Цэрэнчулуун А.,Улаанбаатар хотын тойрон аялал, УБ., 2017
Болдбаатар Ж., Уран Жамбаа., УБ., 2006